Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтны дүрэмт хувцас хэрэглэх, цол олгох)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтны дүрэмт хувцас хэрэглэх, цол олгох)


2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 125



Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 42.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтны дүрэмт хувцас хэрэглэх, цол олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.


2. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.


        Монгол Улсын Ерөнхий сайд                                                           С.БАТБОЛД


        Хууль зүй, дотоод хэргийн сайд                                                       Ц.НЯМДОРЖ