Хэвлэх DOC Татаж авах
ЗАСГИЙН ГАЗАРТ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗАРТ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2004 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд импортлох улаан буудайн болон гурилын гаалийн тарифын хувь хэмжээг өөрчлөн тогтоох эрхийг Засгийн газарт олгосугай

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР