Хэвлэх DOC Татаж авах
ЗАСГИЙН ГАЗАРТ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗАРТ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. 

2001 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2002 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хаврын тариалалтад зориулж импортлох үрийн буудай болон хүнсний буудайн гаалийн татварын хувь, хэмжээг өөрчлөн зохицуулах эрхийг Засгийн газарт олгосугай.Хэвлэх

2 дугаар зүйл.

Энэ хууль 2001 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

                                                                               

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                        С.ТӨМӨР-ОЧИР