


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (МБ,сургалтын сангийн хөрөнгө)
2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 117
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 21.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, дүнг жил бүрийн 2 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Боловсрол,соёл,шинжлэх
ухааны сайд Ё.ОТГОНБАЯР
