A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 189

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Хорих б/гын АХ-дын ажлын онцгойн нэмэгдэл)

Төрийн албаны тухай хуулийн 28.2.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хорих байгууллагын албан хаагчдад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох хорих байгууллагын албан хаагчдын жагсаалтыг баталж, 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.

3. Хорих байгууллагын албан хаагчдад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд С.Баярцогт нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ