A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 226

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох)

Эрүүл мэндийн тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад тусгаж байхыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосугай.

3. Монгол Улсад одоогоор оношлох, эмчлэх боломжгүй өвчний оношилгоо, эмчилгээг шинээр бий болгоход чиглэсэн судалгаа, шинжилгээ хийх, сургалт зохион байгуулах, эмнэлгийн нарийн мэргэжлээр эмч нарыг гадаадад мэргэшүүлэх, эрүүл мэндийн салбарт орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр зохих хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА