A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 297

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (НӨАТ,гаалийн татвараас чөлөөлөх)

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.11, 13.2, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.6, 38.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Гаалийн татвараас чөлөөлөгдөх хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай./Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2013-4-20-ны 148-р тогтоолоор нэмэлт орсон/

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2004 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 155 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрдэс баялаг,эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ