A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2004 оны 9 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг дор дурдсанаар тогтоосугай:

Хэвлэх

1/ Монгол Улсын Ерөнхий сайд;

2/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Монгол Улсын шадар сайд;

3/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Байгаль орчны сайд;

4/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Барилга, хот байгуулалтын сайд;

5/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Батлан хамгаалахын сайд;

6/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд;

7/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Гадаад хэргийн сайд;

8/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Зам тээвэр, аялал жуулчлалын сайд;

9/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд;

10/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Сангийн сайд;

11/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Түлш, эрчим хүчний сайд;

12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Үйлдвэр, худалдааны сайд;

13/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Хууль зүй, дотоод хэргийн сайд;

14/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Хүнс, хөдөө аж ахуйн сайд;

15/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Эрүүл мэндийн сайд;

16/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга.

17/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Монгол Улсын сайд;

18/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Монгол Улсын сайд.

/Дээрх 17, 18 дугаар заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР