A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг дор дурдсанаар тогтоосугай:

Хэвлэх

1/Монгол Улсын Ерөнхий сайд;

2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайд;

/Энэ заалтыг 2012 оны 1 дүгээр сарын 27-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд;

4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд;

5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд;

6/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд;

7/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;

8/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд;

9/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд;

10/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд;

11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд;

12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;

13/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрдэс баялаг, эрчим хүчний сайд;

14/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайд;

15/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга.

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ