Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (эм, дархлаажуулах бэлмэл, цус, цусан бүт.)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (эм, дархлаажуулах бэлмэл, цус, цусан бүт.)


2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 71



Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.7, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.10-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Хүн амын аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан шууд гэрээ байгуулан худалдан авах эм, дархлаажуулах бэлдмэл, цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.


2. Дээрх жагсаалтад орсон эм, дархлаажуулах бэлдмэл, цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийн үйлдвэр, ханган нийлүүлэгчтэй шууд гэрээ байгуулан импортоор шууд нийлүүлэх эрх олгохыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.


3. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Д.Хаянхярваад үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                          С.БАТБОЛД


Эрүүл мэндийн сайд                                        Н.ХҮРЭЛБААТАР