A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗАЛУУЧУУД, БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

1994 оны 3 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 50

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нутаг дэвсгэртээ залуучуудын талаар явуулах бодлогыг хэрэгжүүлэх болон биеийн тамир, спортын ажлыг удирдан зохион байгуулах үүргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хот, хорооны Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд хариуцуулж, одоогийн аймаг,хотын залуучуудын спортын хороог татан буулган залуучуудын асуудал хариуцсан орон тоог аймаг, хотын хүүхдийн төвд шилжүүлэх, аймаг, хотын биеийн тамир, спортын материаллаг бааз, батлагдсан төсөвт зардал, цалингийн санд багтаан Биеийн тамир, спортын төв байгуулан ажиллуулахыг аймгийн Засаг дарга, хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт зөвшөөрсүгэй.

2.Энэ хэсгийг Засгийн газрын 1996 оны 182 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

3.Залуучууд, биеийн тамир, спортын төв, орон нутгийн байгууллагын зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан "Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 65 дугаар тогтоолын 2-ын б-гийн "Нийгэм эдийн засгийн хэлтэс" гэсэн хэсэгт "Залуучуудын тасаг" гэж нэмж, тогтоолын 3-ын е-д заасан "Залуучууд, спортын хороо" гэснийг "Биеийн тамир, спортын хороо" гэж өөрчлөн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тоог 3-аар нэмэгдүүлсүгэй.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Залуучууд, спортын хорооны цалингийн сан, удирдлагын орон тоо,харьяа байгууллагын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1991 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА