A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗАЛУУЧУУД, СПОРТЫН БАЙГУУЛЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ

1994 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 25

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1.Залуучууд,спортын хороог 1994 оны 2 дугаар сарын 1-нээс татан буулгасугай.

2.Залуучууд, спортын хорооны залуучуудын асуудал хариуцсан хэсгийг түшиглүүлэн одоогийн орон тоо, батлагдсан төсөвт багтаан яамныхаа харьяанд Залуучуудын газар байгуулж ажиллуулахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожавт зөвшөөрсүгэй. /2 дахь хэсэг Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 182 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

3.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу спортыг хөгжүүлэх талаар төрөөс явуулах бодлогыг хэрэгжүүлэх зарим асуудлыг Монголын үндэсний олимпийн хороонд хариуцуулахтай холбогдуулан тус хохороотой гэрээ байгуулж ажиллуулахыг Эрүүл мэнийн сайд П.Нямдаваад даалгасугай. /3 дахь хэсэг Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 124 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

4.Залуучууд, спортын хороонд анх хүлээлгэж өгсөн болон шинээр бий болгосон хөрөнгө, эд хогшлыг тоолон бүртгэж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгч эзэмшүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Даваасамбуу, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожав, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа нарт даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын "Залуучууд, спортын хороо байгуулах тухай" 1991 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 43 дугаар тогтоол, "Залуучууд, спортын хорооны сарын цалингийн сан, удирдлагын орон тоо, харьяа байгууллагын жагсаалт батлах тухай" 1991 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл, "Дүрэм батлах тухай" 1991 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 139 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА