Хэвлэх DOC Татаж авах
ЗАМЫН-ҮҮД БООМТЫН АВТО ТЭЭВРИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ЦОГЦОЛБОРЫН ЗАХИАЛАГЧИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗАМЫН-ҮҮД БООМТЫН АВТО ТЭЭВРИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ЦОГЦОЛБОРЫН ЗАХИАЛАГЧИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ


1995 оны 3 дугаар сарын 29-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 44



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


Замын-үүд боомтын авто тээврийн шалган нэвтрүүлэх цогцолборын ерөнхий захиалагчаар Улсын гаалийн ерөнхий газрыг томилон ажиллуулж, улсын төсөвт оруулах орлогын хэмжээг төлөвлөсөн хэмжээнээс бууруулахгүйгээр цогцолборын барилгад 1995 онд шаардагдах хөрөнгийг ерөнхий захиалагчийн өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Сангийн сайд Э.Бямбажав, Улсын гаалийн ерөнхий газрын дарга Б.Шаравсамбуу нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Сангийн сайд Э.БЯМБАЖАВ