A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАРИМ АЙМГИЙН НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ШИНЭЧЛЭЛТ, ЗАМ ЗАСВАРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗАРИМ АЙМГИЙН НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ШИНЭЧЛЭЛТ, ЗАМ ЗАСВАРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1995 оны 5 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 77

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Дархан-уул, Орхон, Дорнод аймгийн төвийн нийтийн тээврийн үйлчилгээний авто баазын хөдлөх

бүрэлдэхүүнийг шинэчлэхэд зориулж 1995 оны сүүлийн хагаст багтаан автобус 10 /Дархан хотод 5, Эрдэнэт хотод З,Чойбалсан хотод 2/-ыг олж нийлүүлэх арга хэмжээ авахыг Дэд бүтцийн хөгжлийн яам /Р.САНДАЛХАН/-д, тэдгээр автобусыг худалдан авахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/-д тус тус даалгасугай.

2.Аймгийн нийтийн тээврийн үйлчилгээг найдвартай явуулж, хөдөлмөрчдөд хөнгөн шуурхай үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх, үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний төрийн өмчийн хийгээд төрийн өмч давамгайлсан компаниудыг алдагдалгүй ажиллуулахад чиглэсэн зохицуулалт, зохион байгуулалтын арга хэмжээ авахын хамт зорчигч тээврийн үйлчилгээнд хувийн хэвшлийнхнийг оролцуулан тэдэнд зохих дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг Дархан-уул, Орхон, Дорнод аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

З.Сангийн яам, Засгийн газрын Өмч хувьчлалын комисстой тохиролцсоны үндсэн дээр аймгийнхаа өмч хувьчлалын сангийн үлдэгдлээс хөрөнгө гаргаж аймгийн төвийн хөнгөвчилсөн хучилттай замыг засварлах тухай Дархан-уул аймгийн Засаг дарга, аймгийн Өмч хувьчлалын комиссын дарга Л.Амарсанаагийн саналыг зөвшөөрсүгэй.

4.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авахтай холбогдуулан Засгийн газрын нөөцөөс гаргах хөрөнгийг энэ оны 10 дугаар сард багтаан Өмч хувьчлалын сангаас нөхөн бүрдүүлэхийг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс /Л.ЭНЭБИШ/-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын Шадар сайд Л.ЭНЭБИШ

Сангийн сайд Э.БЯМБАЖАВ

Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.САНДАЛХАН