A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2004 оны 2 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 43

Улаанбаатар хот

ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 28.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн жишгийг дор дурдсанаар шинэчлэн тогтоож 2004 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй /

Дүүргийн Засаг дарга 88200-104000

Сумын Засаг дарга 82000-97600

Хорооны Засаг дарга 66400-78900

Багийн Засаг дарга 57700-69500 /Энэ зүйлийг Засгийн газрын 2005 оны 111 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/.

2. Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын албан тушаалын цалинг тухайн шатны Засаг даргын албан тушаалын цалинтай адил байхаар тогтоосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 196 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Нийгмийн хамгаалал,

хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР