A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗАРИМ АХМАД ДАЙЧДАД НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ТУХАЙ

2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 91

Монголын ахмадын холбоо, Дайнд оролцогсдын Монголын хороо, зарим ахмад дайчдаас удаа дараа тавьж байгаа санал, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дайнд оролцсон ахмад настны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1998 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 134 дүгээр тогтоол гарснаас хойш "Байлдаанд оролцсон ахмад дайчин" үнэмлэх шинээр авсан Баруун хилийн тулгаралт, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн /1 дайн/-д оролцсон ахмад дайчин бүрт 200,0 мянган төгрөг, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн /2 дайн/-д оролцсон ахмад дайчин бүрт 500,0 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг 2002 онд багтаан олгож дуусгахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаярт даалгасугай.

2. Нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах 61,5 /жаран нэгэн сая таван зуун мянга/ сая төгрөгийг 2002 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР