A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

1997 оны 12 дугаар сарын 24– ний өдөр

Дугаар 250

Улаанбаатар хот

ЗАРИМ БАЙРЫГ ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гадаад харилцааны яам байрладаг Засгийн газрын VI байр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын I байрыг 1998 оны 1 дүгээр сарын 1– ний өдрөөс эхлэн төрийн тусгай хамгаалалтад авахыг Улсын аюулгүй байдлыг хангах газрын дарга Ж. Энхнасанд даалгасугай.

2. Төрийн тусгай хамгаалалтад шилжсэнтэй холбогдуулан дээрхи байруудыг хамгаалж байгаа цагдаагийн алба хаагч нарын холбогдох төсөв, орон тоог Улсын аюулгүй байдлыг хангах газрын мэдэлд шилжүүлэхийг Сангийн сайд П. Цагаан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ч. Амарболд нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 1993 оны 5 дугаар сарын 14– ний өдрийн 82 дугаар тогтоолоор баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх объектын жагсаалт"– ын" Гурав "– ын 2– ыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М. ЭНХСАЙХАН

Сангийн сайд П. ЦАГААН