A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 8 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана:

Хэвлэх

Ерөнхий чиг үүргийн:

1/ Гадаад хэргийн яам;

2/ Санхүү, эдийн засгийн яам;

3/ Хууль зүй, дотоод хэргийн яам.

Чиглэлийн:

4/ Байгаль орчны яам;

5/ Батлан хамгаалах яам;

6/ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам;

7/ Дэд бүтцийн яам;

8/ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам;

9/ Үйлдвэр, худалдааны яам;

10/ Хүнс, хөдөө аж ахуйн яам;

11/ Эрүүл мэндийн яам.

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ