Хэвлэх DOC Татаж авах
ЗАРИМ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗАРИМ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ


2001 оны 7 дугаар сарын 18-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 173



`Аж ахуйн зарим нэгжийн улсад төлөх өрийг барагдуулж, улсын нөөцийн бараа, материалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Бүх гишүүдийн хурлаас нь гарсан шийдвэрийг үндэслэн Дархан-Уул аймгийн “Дархан Гурил тэжээл” ХК-ийн “А” элеваторын зохих хэсэг (24000 м/куб-ийн багтаамжтай)-ийг татварын, улсын нөөцийн улаан буудайн сангийн болон бусад өр төлбөрт тооцон авч Улсын нөөцийн газарт шилжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарт даалгасугай.


2. Дархан-Уул аймгийн Дархан сумын төвд байрладаг “Петрол” ХХК-ийн 4250 м/куб-ийн багтаамж бүхий шатахууны агуулахыг Улсын гаалийн ерөнхий газрын өрөнд суутган авч, зөрүүг тооцохыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, уг агуулахыг Улсын нөөцийн газарт шилжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН