Хэвлэх DOC Татаж авах
ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих байнгын зөвлөлийн ажиллах журам

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих байнгын зөвлөлийн ажиллах журам/


2003 оны 3 дугаар сарын 5-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 52



Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих байнгын зөвлөлийн ажиллах журмыг хавсралт ёсоор баталсугай. .


2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих байнгын зөвлөлийн бүрэлдэхүүнийг “Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай” Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 138 дугаар тогтоолын 14 дүгээр хавсралт болгон баталсугай.


3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Үндэсний зөвлөлийн тухай” Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн “12” гэснийг “13” гэж өөрчилсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА


Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ