Хэвлэх DOC Татаж авах
ЗААВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗААВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар/


2001 оны 2 дугаар сарын 26-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 41



Архивын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1. "Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.


2. Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудасны хэв загварыг 2001 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн энэхүү зааврын дагуу мөрдүүлэхийг Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний архивын газар болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст даалгасугай.


3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын "Заавар батлах тухай" 1993 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоол, “Зааварт нэмэлт оруулах тухай” мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 69 дүгээр тогтоол, “Зааврын зарим заалтыг өөрчлөн найруулах тухай” мөн оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 79 дүгээр тогтоол, “Зааварт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” мөн оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 113 дугаар тогтоол, “Зааварт өөрчлөлт оруулах тухай” 1994 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 116 дугаар тогтоол, “Зааварт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” мөн оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 141 дүгээр тогтоол, “Тогтоолын заалтад нэмэлт оруулах тухай” 1996 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 309 дүгээр тогтоол, “Зааварт нэмэлт оруулах тухай” 1997 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 157 дугаар тогтоол, “Зааварт нэмэлт оруулах тухай” мөн оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 172 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ