Хэвлэх DOC Татаж авах
ЗАГВАР, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ/ Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг боловсруулах нийтлэг загвар/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАГВАР, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ/ Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг боловсруулах нийтлэг загвар/


2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 88



Улсын Их Хурлын 2004 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангахад баримтлах журам”-ын 3.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1. Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг боловсруулах нийтлэг загварыг 1 дүгээр хавсралт, загварыг ашиглахад баримтлах зааврыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай


2. Загвар, зааврыг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг боловсруулах үйл ажиллагаандаа баримтлан ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


3. Нийтлэг загвар, зааврын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН