A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРДЛЫН НОРМАТИВ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

1999 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 198

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Төр, засгийн шугамаар гадаад, дотоодын зочин төлөөлөгчдөд хүндэтгэлийн зоог барих, хүлээн авалт хийх зардлын нормативыг 1 дүгээр хавсралтын, бэлэг дурсгалын зүйл гардуулах, хүлээн авах, тайлагнах, зарцуулах журмыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталж, мөрдүүлсүгэй. (2-р хавсралтад 2012-05-25-ны 141-р тогтоолоор өөрчлөлт орсон)

2.Зардлын норматив, журмын биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг зохион байгуулан шаардлагатай тохиолдолд зах зээлийн тухайн үеийн үнэ ханштай уялдуулан нормативт өөрчлөлт оруулах саналаа Засгийн газарт танилцуулж байхыг Сангийн сайд Я.Очирсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Батбаяр нарт даалгасугай.

3. Эрхэлсэн асуудлын хүрээний байгууллага, орон нутгийн захиргааны байгууллагын удирдлагаас ёслолын арга хэмжээнд зарцуулах зардлын нормативыг Сангийн яамтай зөвшилцөн тогтоож мөрдүүлж ажиллахыг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Гадаад харилцааны сайд Н.ТУЯА

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ