A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРИМ АЖ АХУЙН НЭГЖИД ЭДИЙН ЗАСГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 89

Газар тариалангийн салбарын аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхийг сайжруулах, тэдэнд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Улсын нөөц, "Буудай сан"-гаас хаврын тариалалтад зориулж 2002 он, түүнээс өмнөх онуудад зээл аваад байгалийн гамшигт удаа дараалан нэрвэгдэж хохирсон дор дурдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний тухайн онуудад авсан өрийн үлдэгдлийг бүрэн чөлөөлсүгэй:

а/1995-2002 оны хаврын тариалалтад улсын нөөцөөс үр аваад төлж чадаагүй 1 дүгээр хавсралтад заасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэн;

б/1999, 2002 оны хаврын тариалалтад "Буудай сан"-гаас үр аваад төлж чадаагүй 2 дугаар хавсралтад заасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэн;

в/1990-1998 онд "Буудай сан"-гаас авсан зээлээ төлж чадаагүй 3 дугаар хавсралтад заасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэн.

2. Буудайн үрийн болон бусад өрийг хүчингүй болгосон дүнг санхүүгийн тайлан тэнцэлд тусгаж зохицуулалт хийхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Гамшгаас хамгаалах ерөнхий газар (П.ДАШ)-т тус тус зөвшөөрсүгэй.

3. Хөдөө аж ахуйн сангийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, тариалангийн аж ахуйн нэгжүүдийн бие даасан үйл ажиллагааг сайжруулах, газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх талаархи бодлого, хөтөлбөрүүдэд тусгагдсан арга хэмжээг тууштай хэрэгжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ