Хэвлэх DOC Татаж авах
ЗАРИМ АЙМГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРИМ АЙМГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2002 оны 3 дугаар сарын 15-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 39



Ерөнхий сайд Н.Энхбаяр орон нутагт ажилласан дүнг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1. Малчдын хэрэгцээнд зориулан Говь-Алтай, Ховд, Увс аймагт тусламж болгон улсын нөөцөөс олгох хүнс, өргөн хэрэглээний барааны хуваарийг 1 дүгээр хавсралт ёсоор, Говь-Алтай, Баянхонгор аймгийн малчдад эргэн төлөгдөх нөхцөлөөр улсын нөөцөөс олгох өвс, тэжээлийн хуваарийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.


2. Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ 215.8 (хоёр зуун арван таван сая найман зуун мянга) сая төгрөг, 1, 2 дугаар хавсралтад заасан хүнс, өргөн хэрэглээний бараа, өвс, тэжээлийн тээврийн зардал 442.1 (дөрвөн зуун дөчин хоёр сая нэг зуун мянга) сая төгрөг, улсын нөөцийн орон нутаг дахь салбаруудад З дугаар хавсралтын дагуу нэмж байршуулах өвс, тэжээлийн тээврийн зардал 239.6 (хоёр зуун гучин есөн сая зургаан зуун мянга) сая төгрөг, бүгд 897.5 (найман зуун ерэн долоон сая таван зуун мянга) сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрч улсын нөөцөөс гаргасан хүнс, өргөн хэрэглээний бараа, өвс, тэжээлийг 2002 оны Ш улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгасугай.


З. Говь-Алтай, Ховд, Увс аймагт олгосон цагаан будаа (БНСВУ-ын тусламжийн)-ны үнийг Улсын нөөцийн газраас Санхүү, эдийн засгийн яаманд төвлөрүүлэх борлуулалтын орлогын дүнгээс суутган тооцохоор тогтоосугай..


4. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын хүний эмчийн салбарт улсын нөөцөөс УАЗ-31512 маркийн суудлын автомашин нэгийг олгохыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд зөвшөөрч уг машиныг эрүүл мэндийн салбарт 2002 онд хөрөнгө оруулалтаар олгох түргэн тусламжийн автомашинаас энэ оны П улиралд багтаан улсын нөөцөд нөхөн бүрдүүлэхийг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.


5. Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу эргэн төлөгдөх нөхцөлөөр улсын нөөцөөс олгосон өвс, тэжээлийн үнэ 176.0 (нэг зуун далан зургаан) сая төгрөгийг 2002 оны 8 дугаар сард багтаан Улсын нөөцийн газарт төлж дуусгахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


6. Мал хаваржилтыг зохион байгуулах, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зориулж 100.0 (нэг зуун) сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж Баянхонгор аймагт олгохыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН


Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ