

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хот
ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРСОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500 сая ам.долларын Экспортын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банкны хооронд 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
