Хэвлэх DOC Татаж авах
ЗАРИМ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУГАЦАА ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРИМ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУГАЦАА ТОГТООХ ТУХАЙ


2006 оны 6 дугаар сарын 8-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 130



Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2.6-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зарим ажлыг уялдуулан зохицуулах зорилгоор тавьсан хүсэлтийг нь харгалзан Дорнод аймгийн баяр наадмыг энэ оны 6 дугаар сарын 24-25-ны өдөр, Орхон аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 21-23-ны өдөр, Хэнтий аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд тус тус тэмдэглэн өнгөрүүлэхийг Дорнод, Орхон, Хэнтий аймгийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.


2. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээний хүрээнд энэ оны 8 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт “Хэрлэнгийн хөдөө арлын цэнгэл” наадам зохион байгуулахыг тус аймгийн Засаг дарга С.Жаргалд зөвшөөрч, уг арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо (С.БАТБОЛД)-нд даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД