

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 12 сарын 09 өдөр Улаанбаатар хот
ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Г.БАТХҮҮ
