Хэвлэх DOC Татаж авах
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ


2006 оны 12 дугаар сарын 27-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 315



Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.


2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх, санхүүгийн бусад эх үүсвэрийг ашиглан хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


3. Хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг эрхэлсэн асуудлынхаа хүрээнд зохион байгуулан ажиллахыг холбогдох сайд, Засгийн газрын агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах орон нутгийн салбар зөвлөлийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.


4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд хариуцан зохион байгуулж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэлд үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд   Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд
М.ЭНХБОЛД   Ц.ЦЭНГЭЛ