A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРДАЛ ГАРГАХ ТУХАЙ

2007 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 163

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35.1, 35.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

2006 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт "Ми-8" нисдэг тэргээр албан үүргээ гүйцэтгэж яваад осолд орсон Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын албан хаагчдыг эрэн хайх, аврах, оршуулах үйл ажиллагаанд гарсан хавсралтад дурдсан 181.946.000 (нэг зуун наян нэгэн сая есөн зуун дөчин зургаан мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж Онцгой байдлын ерөнхий газарт олгохыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН