A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 275

Улаанбаатар хот

ЗАРИМ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ТОГТООХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2.6, орон нутгаас тавьсан хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Төв аймгийн баяр наадмыг 2008 оны 7 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд, Булган аймгийн баяр наадмыг 2008 оны 7 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд тус тус тэмдэглэн өнгөрүүлэхийг Төв, Булган аймгийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.ЭНХБОЛД