A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 3 дугаар сарын 18-ны

Дугаар 77

Улаанбаатар хот

ЗАРИМ АГЕНТЛАГИЙН БАЙРШЛЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог Засгийн газрын П байрны "А" корпуст, Цөмийн энергийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Мал эмнэлэг, үржлийн газрыг Засгийн газрын ХI байранд, Ойн газрыг Засгийн газрын Ш байранд,/Энэ хэсгийг ЗГ-ын 2012-08-28-ны 13-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрыг Засгийн газрын ХП байр болон хуучнаар Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн байранд, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг хуучнаар Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, "Монгол тамга" төрийн өмчит үйлдвэрийн газрын байранд тус тус байрлуулсугай.

(Энэ зүйлд 2011-03-22-ны 94-р тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Дээрх агентлагуудын байр ашиглалттай холбоотой урсгал зардлыг тус бүрийн төсөвт нь тусгах, Засгийн газрын ХI байрны засварт шаардагдах зардлын тооцоог хянаж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ДОЛГОР