Хэвлэх DOC Татаж авах
ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ ТУХАЙ


2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр


Улаанбаатар хот 


Дугаар 235



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалын ангилал, зэрэглэлтэй холбоотой асуудлыг хууль тогтоомжоор зохицуулах хүртэл Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны даргын албан тушаалын зэрэглэлийг АА-2, ахлах референтийн зэрэглэлийг АА-5 байхаар тус тус түр тогтоосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Засгийн газрын гишүүн,


Засгийн газрын Хэрэг


эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН