A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 122

Улаанбаатар хот

ЗАРИМ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ТОГТООХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн баяр наадмыг 2010 оны 7 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд, Баян-Өлгий аймгийн баяр наадмыг 2010 оны 7 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд тус тус тэмдэглэн өнгөрүүлэхийг Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нарт тус тус зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР