A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 3 дугаар сарын 18-ны

Дугаар 76

Улаанбаатар хот

ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ЖИШГИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 28.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

/1-р хэсгийг ЗГ-ын 2010 оны 326-р хүчингүй болсонд тооцсон/

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан жишгээр цалин тогтоохдоо өмнө нь төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээгээр тогтоосон цалингийн хэмжээг нь бууруулахгүй байх чиглэл баримталж ажиллахыг төсвийн ерөнхий менежер нарт даалгасугай.

3. "Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл"-ийн "ТЗ-13" гэсэн хэсгийн "нийслэлийн Засаг даргын орлогч" гэснийг, "ТЗ-12" гэсэн хэсгийн "аймгийн Засаг даргын орлогч" гэснийг, "ТЗ-9" гэсэн хэсгийн "дүүргийн Засаг даргын орлогч" гэснийг, "ТЗ-8" гэсэн хэсгийн "сумын Засаг даргын орлогч" гэснийг тус тус хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ