Хэвлэх DOC Татаж авах
ЗАРИМ АЙМАГТ ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛ ХҮНДЭРЧ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРИМ АЙМАГТ ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛ ХҮНДЭРЧ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 21



Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7, Улсын нөөцийн тухай хуулийн 13.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Мал өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан орон нутаг дахь улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байгаа өвс, тэжээлийг улсын нөөцөд бэлтгэсэн үнээр нь малчдад худалдан борлуулахыг зөвшөөрсүгэй.


2. Улсын нөөцөөс Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 2 (хоёр) ISG-100 маркийн дизель станц олгож, 2011 оны II улиралд багтаан нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай.


3. Өвөрхангай аймаг дахь улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах шаардлагатай байгаа 600 тн өвсийг тээвэрлэн хүргэхэд зориулан 56.028.000 (тавин зургаан сая хорин найман мянган) төгрөг болон улсын нөөцөөс олгох дизель станцыг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 60.000.000 (жаран сая) төгрөг, нийт 116.028.000 (нэг зуун арван зургаан сая хорин найман мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж Онцгой байдлын ерөнхий газарт олгохыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй. 


              Монгол Улсын Ерөнхий сайд                                             С.БАТБОЛД 


            Монгол Улсын Шадар сайд                                                   М.ЭНХБОЛД