A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 3 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 63

Улаанбаатар хот

ЗАРИМ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ТОГТООХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Хөвсгөл, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн баяр наадмыг 2011 оны 7 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Увс аймгийн баяр наадмыг 2011 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд тус тус тэмдэглэхээр тогтоосугай.

(Энэ тогтоолд 2011-06-22-ны 190-р тогтоолоор өөрчлөлт орсон)

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР