A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны З дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 94

Улаанбаатар хот

ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ (СӨБ,ЕБС-ийн)

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15.1, 15.2, Боловсролын тухай хуулийн 40.2, 40.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 23.1.1, 23.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 1 дүгээр, Ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 2 дугаар, Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байрны нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 3 дугаар, Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталж 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дахин мөрдсүгэй./ЗГ-ын 2016 оны 242-р тогтоолоор 1, 2-р хавсралтыг хүчингүй болсонд тооцсон/

2. Нэг хүүхдэд ногдох дундаж нормативаар санхүүжүүлэх зардлын гүйцэтгэлийг хүүхэд өдрөөр хянаж, зөрүүг хагас, бүтэн жилээр тооцон санхүүжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зардлын дундаж норматив батлах тухай" Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 342 дугаар тогтоолын 1, 3 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 200

Улаанбаатар хот

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН НЭГ СУРАЛЦАГЧИД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ

Боловсролын тухай хуулийн 40.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 23.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив, түүний бүрэлдэхүүн"-ийг 1 дүгээр хавсралт, "Төрийн бус өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын хэмжээ"-г 2 дугаар хавсралт, "Мэргэжлийн боловсрол, сургалтын хувьсах зардлын итгэлцүүр"-ийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад олон улсын жишиг хөтөлбөрийг турших ажлыг Монгол Улсын хөгжлийн бодлого, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт даалгасугай.

3.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг өмнөх оны гүйцэтгэлтэй нь уялдуулан санхүүжүүлж байх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.

4.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын бүтэц, хэв шинжийг оновчтой хэлбэрээр шинэчлэн зохион байгуулах, төсвийн гүйцэтгэл, үр дүнг холбогдох судалгаа, шинжилгээнд үндэслэн үнэлэх, тайлагнах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зардлын дундаж норматив батлах тухай" Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 94 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

6.Энэ тогтоолыг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН