Хэвлэх DOC Татаж авах
ЗАГВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (МХБ-ын улсын байцаагчийн үнэмлэх)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАГВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (МХБ-ын улсын байцаагчийн үнэмлэх)


2012 оны 2 дугаар сарын 8-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 38



Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн үнэмлэхийн загварыг 1 дүгээр, тэмдгийн загварыг 2 дугаар, дүгнэлтийн загварыг 3 дугаар, актын загварыг 4 дүгээр, албан шаардлагын загварыг 5 дугаар, торгуулийн хэвлэмэл хуудасны загварыг 6 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай./Энэ тогтоолын 6-р хавсралтыг ЗГ-ын 2017 оны 194-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ 


2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 7 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                              С.БАТБОЛД


Монгол Улсын Шадар сайд                                 М.ЭНХБОЛД