A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ИМПОРТЫН ЗАРИМ НЭРИЙН БАРААНЫ ҮНДЭСНИЙ КОДЫГ БАТАЛЖ, МӨРДҮҮЛЭХ ТУХАЙ

1997 оны 5 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 121

Гаалийн тарифын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Импортын барааны гаалийн татварын тухай Улсын Их Хурлын 1997 оны 24 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Гаалийн болон онцгой албан татвар ногдуулах импортын зарим нэрийн барааны кодыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-д нийцүүлэн баталж, мөрдүүлэхийг Улсын гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэндэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН