Хэвлэх DOC Татаж авах
ИМПОРТЫН ЗАРИМ НЭРИЙН БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ХӨНГӨЛӨХ, ЗАРИМ ТҮҮХИЙ ЭД,МАТЕРИАЛЫГ ХУДАЛДААНЫ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ИМПОРТЫН ЗАРИМ НЭРИЙН БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ХӨНГӨЛӨХ, ЗАРИМ ТҮҮХИЙ ЭД,МАТЕРИАЛЫГ ХУДАЛДААНЫ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ


1994 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 16



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Гадаад орны пүүс, компанийн хөрөнгө, захиалгаар бэлэн хувцас оёж экспортод гаргадаг хамтарсан болон үндэсний оёдлын үйлдвэрүүдийг дээрх зориулалтаар гадаадаас тэдний оруулсан үйлдвэрийн үндсэн ба туслах материалд ногдох худалдааны албан татвараас чөлөөлсүгэй. /Засгийн газрын 1998 оны 177 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./


2.Импортын гаалийн албан татварыг импортын зарим нэрийн барааны хувьд энэ тогтоолын хавсралтад заасан хувиар хөнгөлсүгэй.


3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын гаалийн ерөнхий газар /Г.СЭСЭЭР/-т даалгасугай.


4. Энэ тогтоол гарсантай холбодуулан "Хүүхдийн хувцасны үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 1991 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 286 дугаар тогтоолын 7 дугаар зүйл, "Худалдааны татвараас чөлөөлөх тухай" Засгийн газрын 1991 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 322 дугаар тогтоол, "Зарим бараанд ногдуулах гаалийн албан татварыг хөнгөлөх тухай " Засгийн газрын 1993 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйл, "Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэхдээ холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1993 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 131 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


5.Энэ тогтоолыг 1994 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ


Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ