Хэвлэх DOC Татаж авах
ИНТЕРНЭТИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ИНТЕРНЭТИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1998 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 45



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Төр, захиргааны байгууллагуудыг интернэтийн сүлжээнд холбох “Галактик Сателлайт Интернэт систем бүхий тоон мэдээллийн нэгдсэн сүлжээ” төслийн хамтран гүйцэтгэгчээр Бодькомпьютер, Датаком ХХК-иудыг сонгон авах тухай ажлын хэсгийн саналыг зөвшөөрсүгэй.


2.Техникийн шийдэл, тоног төхөөрөмжийн үнэ, үйлчилгээний хөлс, төслийг хэрэгжүүлэх график, оролцогч талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой тусгасан гэрээг хэрэгжүүлэгч компаниудтай байгуулж хэрэгжилтэд нь хяналт тавих ажлыг зохион байгуулахыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваад даалгасугай.


3.1998 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу уг төслийг санхүүжүүлэхийг Сангийн сайд П.Цагаанд зөвшөөрсүгэй.


4.Төслийн хэрэгжилтийн явцад бий болох төрийн өмчийн хөрөнгийг улсын бүртгэлд авч, зарцуулалт, ашиглалтад хяналт тавьж байхыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН


Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.НЯМДАВАА


Сангийн сайд П.ЦАГААН