Хэвлэх DOC Татаж авах
ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ТУХАЙ


1993 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 151



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Ажлын онцлог байдал, дэлхий нийтийн жишгийг харгалзан Монгол улсын иргэний агаарын тээврийн байгууллагуудын нисгэх бүрэлдэхүүн, тээвэр үйлчилгээний ажилчдад тусгай загварын дүрэмт хувцас хэрэглүүлж байхаар тогтоосугай.


2.Монгол улсын иргэний агаарын тээврийн байгууллагуудын нисгэх бүрэлдэхүүн, тээвэр үйлчилгээний ажилчдад хэрэглүүлэх дүрэмт хувцас, инженер техникийн ажилчдын ажлын тусгай хувцасны жагсаалт, түүний загвар, хэрэглэх журмыг баталж мөрдүүлэхийг Зам, тээвэр, холбооны сайд /САНДАДХААН/-д зөвшөөрсүгэй.


3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Иргэний агаарын тээврийн талаар авах зарим арга хэмжэээний тухай" БНМАУын Сайд нарын Зөвлөлийн 1986 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 255 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Зам, тээвэр, холбооны сайд Р.САНДАЛХАН