A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОХ ТУХАЙ

2000 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 9

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсын иргэний паспортыг иргэний үнэмлэхээр солихдоо 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө 55 ба түүнээс дээш нас хүрсэн эмэгтэй, 60 ба түүнээс дээш нас хүрсэн эрэгтэй Монгол Улсын иргэнд иргэний үнэмлэхийг нэг удаа төлбөргүй олгохыг Хууль зүйн сайд Д.Ганболд, Сангийн сайд Я.Очирсүх нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Хууль зүйн сайд Д.ГАНБОЛД

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ