A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ ЦУЦЛАХ ТУХАЙ

2003 оны 6 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 161

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Амьсгалын цочмог халтай хамшинж өвчний тархалт дэлхий нийтэд багасч байгаатай холбогдуулан эрүүл мэндийн холбогдох байгууллагууд, УБТЗ-ын Хэрэг эрхлэх газар, хилийн улсын мэргэжлийн хяналтын алба, Иргэний нисэхийн ерөнхий газар, Буянт-Ухаа дахь олон улсын нисэх буудал, "МИАТ" ХК, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төрийн захиргааны зохих байгууллагуудад тогтоосон иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсугай. .

2. Улсын хил нэвтрэн ирж байгаа иргэдэд эрүүл мэндийн хяналт тавьж, амьсгалын цочмог халтай хамшинж өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авч байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Амьсгалын цочмог халтай хамшинж өвчний цагийн байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА