A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1995 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 195

Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 6 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулийн З, 9, 24 дүгээр зүйлийг үндэслэн, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, даатгалын сангуудын бүрдэлт, зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Иргэний эрүүл мэндийн даатгалыг 1996 оны 1 дүгээр сарын 1-нээс Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт шилжүүлж, үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг эрхлэхэд зориулан бэлтгэсэн үндсэн хөрөнгийг нийгмийн даатгалын байгууллагуудад хүлээлгэн өгөх ажлыг энэ оны 12 дугаар сард багтаан дуусгах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа,Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожав, Сангийн сайд Э.Бямбажав нарт даалгасугай.

2.Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хуулиудыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, даатгалд хамрагдагчдын хүрээг өргөтгөх, даатгалын сангуудын орлогыг хугацаанд нь бүрэн оруулах, зориулалтаар нь зарцуулахад тавих хяналтыг эрс сайжруулж, тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгоход холбогдох байгууллагуудын хүчийг бүрэн чиглүүлж ажиллахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожав, бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

З.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангуудын бүрдэлт, зарцуулалтын байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн талаар 1996 оны 4 дүгээр сард Засгийн газарт танилцуулахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожавт даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүл мэндийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 1ЗЗ дугаар тогтоолын 5, 7 дугаар заалтуудыг 1996 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ

Сангийн сайд Э.БЯМБАЖАВ

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА