A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 125

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн дагуу төрөөс хариуцах эмнэлгийн төлбөргүй тусламжийг улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхэд гарч буй гажуудлыг таслан зогсоож, улсын эмнэлгийн байгууллагуудаас эм хангамжийн хийгээд эрчим хүчний байгууллагад төлөх өрийг энэ оны 3 дугаар улиралд багтаан барагдуулахыг бүх шатны төсвийн захирагч, эрхлэгч нарт даалгасугай.

2.Төрийн өмчийн аж ахуйн нэгж болон төсөвт байгууллагад ажиллагчдын эрүүл мэндийн даатгалын хураамжийг тухайн нэгж, байгууллага нь нэгтгэн хурааж даатгагчид шилжүүлж байх, ажиллагчдынхаа хөдөлгөөний талаархи болон шаардлагатай бусад мэдээ, тайлангийн нэг хувийг нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр гарган өгч тооцоо хийж байхыг төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, эрхлэгч нарт даалгасугай.

3.Тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амыг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулж, төрөөс хураамжийг нь хариуцах иргэдийн бүртгэл, хөдөлгөөний талаархи мэдээг нийгмийн даатгалын байгууллагатай улирал бүр тохиролцож байхыг бүх шатны Засаг даргын Тамгын газарт хариуцуулсугай.

4.Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг шуурхай авч үзэж шийдвэрлэж байхыг Сангийн сайд Д.Даваасамбуу, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа нарт даалгасугай. /ЗГ-ын 1996 оны 128-р тогтоолоор орсон өөрчлөлтийг тусгав/

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА

Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ