Хэвлэх DOC Татаж авах
ИХ ДАЛАЙГ АШИГЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ИХ ДАЛАЙГ АШИГЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1996 оны 12 сарын 18-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 316



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Нийслэл Улаанбаатар хотыг далайн хөлөг онгоцны бүртгэлийн боомт хотоор зарласугай.


2."Их далайг ашиглах тухай" Монгол Улсын хуулийн төсөл болон холбогдох хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах төсөл боловсруулж,1997 оны I улиралд багтаан Засгийн газарт оруулж хэлэлцүүлэхийг Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбуу, Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа, Хууль зүйн сайд Ж.Амарсанаа нарт даалгасугай.


З.Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбуу, Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл, Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа нарт даалгах нь:


а/Монгол Улсын Засгийн газраас ойрын жилүүдэд хэрэгжүүлэх их далайг ашиглах бодлогын баримт бичиг боловсруулан батлуулах;


б/далайн хөлгийг бүртгэх, техникийн хяналт тавих үүргийг хэрэгжүүлэх.


4.Их далайд аж ахуйн үйл ажиллагаа явуулах Олон улсын эрх зүйн нөхцөлийг хангасан тодорхой төсөл, хөтөлбөрийг боловсруулахыг Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбуу, Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа нарт, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх байгууллагыг өрсөлдүүлэн шалгаруулж уг ажлыг гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбууд тус тус даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН


Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.НЯМСАМБУУ