Хэвлэх DOC Татаж авах
ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 23



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Өөрийн үйл ажиллагааны орлогоор зардлаа бүрэн санхүүжүүлдэг төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн ажил, үйлчилгээг бүтээгдэхүүн нийлүүлэх хэлбэрт шилжүүлэн гэрээгээр ажиллуулсугай


2. Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, нийлүүлэх бүтээгдэхүүний тоо, өртөг зардлыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд тусгаж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжидад үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД