Хэвлэх DOC Татаж авах
ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ


2001 оны 3 дугаар сарын 28-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 63



Гаалийн тарифын тухай хуулийн 10 дугаар зүйлийн З дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1. Импортын барааны гаалийн үнийг тодорхойлох аргачлалыг хавсралт ёсоор баталсугай.


2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Аргачлал батлах тухай” Засгийн газрын 1993 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН